Хан-уул дүүргийн 46 дугаар цэцэрлэгийн танилцуулга

Хан-Уул дүүргийн 46 дугаар цэцэрлэг нь Улаанбаатар хотын АДХГЗ-ны 6 дугаар сарын 1- ний өдрийн №36 тоот тогтоолоор Үйлдвэр Комбинатын харъяа Хан –Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр дээр байгуулагдан сургуулийн өмнөх насны хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг 150-н хүүхдийн ортой, 19 багш  ажилчинтай  8 цагийн үйл ажиллагаатайгаар нээгдсэн. 

  • 1971 онд Дүүргийн “Тэргүүний цэцэрлэг”
  • 1982 онд Улаанбаатар хотын “ Тэргүүний цэцэрлэг”
  • 1986 онд “Улсын  Тэргүүний цэцэрлэг”-ээр тус тус шалгарч байсан.  
  • 2019 онд “Нийслэлийн тэргүүний цэцэрлэг” индексийн шагналаар

2016 онд  Хан-Уул дүүргийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар дахин төлөвлөлтөнд орж  2018.01.11-ний өдөр  10 бүлэг  240 хүүхдийн хүчин чадалтай болж ашиглалтанд орсон. 46 дугаар цэцэрлэг нь СӨБ-ийг бага насны хүүхдэд 57 дахь жилдээ тасралтгүй олгож байна.

  • Цэцэрлэгийн дугаар: 46
  • Байгуулагдсан он: 1963
  • Хүчин чадал: 240
  • Бүлгийн тоо:10            
  • Байршил: ХУД 2-р хороо    

Цэцэрлэгийн барилга