“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ҮР ДҮН, ТУРШЛАГА, СУРГАМЖ” УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газраас теле хичээлийн чанар, үр дүнг хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар уулзалт болсон. Энэ уулзалтаар сургуулийн өмнөх боловсролын сургалтыг тасралтгүй явуулах, эцэг эх асран хамгаалагчдад зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, багш нарын арга зүйд шинэ санаа өгөх үндсэн зорилгоо хангасан, үр дүнтэй үйл ажиллагаа болсныг харууллаа. Дэлхий нийтээр тархсан цар тахлын үед БСШУЯ-наас зохион байгуулж улс орон даяар нэвтрүүлж байгаа СӨБ цахим теле хичээл заасан ХУД 46-р цэцэрлэгийн багш Э.Дэлгэрмаа багшдаа баярлалаа. Цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.